Posts

Харамсдаг уу гэж үү

Тэнэгтээ алдсан анхны хайр минь гүн харамсал Тэгсхийгээд мартах биз гэсэн ч тийм биш байсан Тэнгэрийн доор хаа нэгтээ яваадаа гэж битүүхэн хайдаг байсан Тэгтэл нэг л өдөр гарч ирж намайг дахин дурлуулсан Тиймээ бурхан надад бас нэгэн боломж олгосон Тэр 2 жил би зүйл бүрээр оролдсон Тэмцээд авч чадаагүйдээ одоо ч итгэж чаддаггүй Тэмтрэх нулимсаа эмтрэх зүрхтэйгээ цоожилж орхисон Тиймээ би түүнийг алдсандаа олон жил харамссан

Намуухан орой нар жаргахыг харжээ суух би дуртай

Намуухан орой нар жаргахыг харжээ суух би дуртай Намайг гэсэн бүхний сэтгэл энэ нарны элч шиг дулаахан байдгийг мэдэрдэг Насны эцэст юмс бүгд амар тайванд одох боловч  Надад ахиад жаахан хугацаа өгөөч би нуусан илчээ үлдээe гэх шиг эргэж хургадгийг мэдэрдэг Намуухан орой нар жаргахыг харжээ суух би дуртай Шувууд жиргэн шулганах хүүхдийн дуу энд тэндгүй цангинах нь уянгатай Шунхан уруулт амраг бүсгүй дэргэд суух нь үгээр хэлэмгүй жаргалтай Шулуун бөгөөд дардан зам гэж байхгүйг энэ оройн өмнөх цас, салхи, үүлс надад хэлдэг Шуугих залуу нас минь улирч хижээл бөгөөд өтөл нас ирэхийг энэ нарны сүүлчийн туяа мэдрүүлдэг Намуухан орой нар жаргахыг харжээ суух би дуртай.  Өдөрхөн дээр мандаж жаргахгүй юм шиг төөнөн байсан энэ нар Өнөө газарт бууж тэнгэрийн хаяагаар гэгээ талуулан одох нь амьдралын замыг сануулах мэт Өглөө бүгдийг гэрэлтүүлж амьдрал бэлэглэсэн энэ их гэгээ Одоо энд жаргаж харанхуйг авчрах нь хорвоогийн жамыг ойлгуулах мэт Намуухан орой нар жаргахыг харж...

Танхил минь бүү гуниарай

 Аав ээжийн хайранд бөмбөрч өссөн танхил минь Амраг сэтгэлийн явдал амаргүй бөгөөд хэцүү шүү Анхил танхил насны гэнэн цагаан дурлалын Амтат дарсанд согтоод алдах үe хүнд бий Итгэлийг чинь алдсан эр эргэж хургаад зовооно Энэ л үe ирэхгүй юм шиг эхэндээ тэд тэнэг явдаг юм Ийм сайхан бүсгүйд үнэнч байхгүй яавдаа гэж Элгээ эмтлэн харуусавч эгнэнт оройтсон байдаг юм Тэр л үeд чи минь тэгтлээ бүү гуниарай Тэгсхийгээд цаг хугацаа бүхнийг мартуулж шархыг эдгээнэ Тэнүүн сэтгэл гаргаж түүнийг мартаад ирээдүйг хар Тэнд чамд зориулсан заяаны бэлэг хүлээж байна Үнэ цэнийг чинь мэдэхгүй харалган явсан нэгэн Үлгэрийн дагиныг алдсандаа хожим харамсан халаглана Үргэлж юмс болгон өөрчлөгддөг чи ч бас өөрчлөгдөнө Үрийн зулай үнэрлэж ханийн хайранд жаргана.

Шинэ оны 3 дахь өдөр

Хуучин оноо үдэж түр амсхийн суухуй дор Хундага дарстай угтсан шинэ оны 3 дахь өдөр Өчигдөрхөн л бүх зүйл дахиад эхэлж буй мэт шинэ байлаа Өнөөдөр харин эгэл жирийн шаргал өдрүүдийн эхний цуваа хөвөрлөө Төвийн шуудангийн шар байрны цонхоор гудамж ширтэхэд Төрийн ордон түймрийн биш яндангийн утаанд сааралтан дүнсийнэ Түм түжигнэж бум бужигнадаг хотын төв Түргэний тэрэг цагдаагийн машины дуунд хааяа нэг өндөлзөнө Зэргэлдээх өрөөнийхөн ямар хоол идэхээ ярьцгааж Зэгэлтэн сааралтах тэнгэрийн хаяа ширтэн хүйтэн байгааг ам уралдан шагшицгаана Тэсэлгүй фэйсбүүк ухаж шинэ синсаац хайн бэдэрч Тэгээд олдохгүй болохоор нь youtube нээж дуу сонсоно. Тэнгэрийн дор ийм нэгэн өдөр намуухан үргэлжилнэ. 2019.01.03

Шүлэг

Нандин учралыг хүлээсэн хонгор зүрхний гүнд Намрын салхинд жиндсэн тийм нэгэн дүр бий Насны багад учраагүй амрагийн цэнхэр харгуйд Нартад ганцхан заяах хайрын гэгээн совин бий Итгэлийн гэрэлтэй ханийн сэтгэлийн сайханд шүтэж Ийм нэгэн амьдралын жаргалын дээдийг эдлэх гэж Ирээ нь үгүй цагийн тохиол мөчийг дөтөлж Ирмэх нүднийх нь харцыг сэтгэлдээ зуран мөрөөднө. 2018.12.18

Нандин

Болзоондоо ямар их яардагийг чи анзаардаг уу Бодолдоо нүдэн дээр чинь зөөлөн үнсдэгийг мэдэх үү Хан тэнгэрийн хамгийн үзэсгэлэнт од миний дэргэд буугаад Хамаагүй хүрвэл буцчих юм шиг санагддаг чи тийм л нандин Инээхийг чинь харах би ямар их дуртай гээч Эгцлээд ширтэхэд чинь цаг хугацаа зогсчихдог Чамруу тэмүүлсэн нэгэн зүрх цээжинд булиглаад Цаг нь болсон одоо намайг түүнд өг гэж гуйна, чи тийм л хүчтэй 2018.02.04

Чамайгаа сайн явахыг харах сайхан

Чанадын алс дахь дурсамжаа сэдрээж нууцхан нэг гуньчихаад Чамлаж түлхсэн гэнэн тэнэг өөрийгээ нэг голчихоод Чаддагсан бол цуг хугацааг ухраахсан гэж боломжгүйг нэг бодчихоод Чамайгаа сайн явахыг харах сайхан