Нандин

Болзоондоо ямар их яардагийг чи анзаардаг уу
Бодолдоо нүдэн дээр чинь зөөлөн үнсдэгийг мэдэх үү
Хан тэнгэрийн хамгийн үзэсгэлэнт од миний дэргэд буугаад
Хамаагүй хүрвэл буцчих юм шиг санагддаг чи тийм л нандин

Инээхийг чинь харах би ямар их дуртай гээч
Эгцлээд ширтэхэд чинь цаг хугацаа зогсчихдог
Чамруу тэмүүлсэн нэгэн зүрх цээжинд булиглаад
Цаг нь болсон одоо намайг түүнд өг гэж гуйна, чи тийм л хүчтэй

2018.02.04



Comments

Popular posts from this blog

ЭМЭЭДЭЭ ӨРГӨХ ШҮЛЭГ

Совин

Харамсдаг уу гэж үү