Posts

Showing posts from January, 2018

Надад битгий гомдоорой

Нэгэн цагт хуурай ах минь явсан тэр хүн Нэг л мэдэхэд өстөн дайсан болсон байлаа Итгэж явсан нөхөрлөж явсан цаг мөчүүд Эргээд бодоход түүний жүжгийн тайз байжээ Алтыг нь аваад авдрыг нь хаяхын үлгэрээр Ашиглаад хаясан олон залуусынх нь хэд дэх нь би бол Ахыгаа гэж хүндэлж явсан дүү нараасаа Атаатнаа болгосон хэд дэх хүн чинь би бол Шударга бусыг хийлгэх гэж оролдсоных нь хариуд Шулуухан үгүй гэснээрээ би буруутсан Шувуу шиг эрх чөлөөтэй омголон намайг Шунал хувийн эрх ашигтаа хутгах гэж оролдсон Алгын чинээ эмэгтэйн эсрэг бусдыг турхирч Ард нь бүх хорыг та найруулж байсан Энгэрээс нь сүү асгардаг эмэгтэй хүн шүү дээ тэр чинь Ээж, эхнэр, охиноо оронд нь тавиад нэг үзээч Олны дунд нэр муутайг чинь мэдэх ч Овлигогүй муу үгсээс хамгаалж явдаг байсан Онож нэг удаа тус болсныг чинь хүндэлж Олон жилийн уртад өөрийн хүчээ өргөсөн Тиймээс одоо би танд өргүй Тэрийг барь гээд туудаг нохой чинь би биш Тэнэг бацааныг яаж ч болно гэж бодсон бол Тэр чинь харин том эндүүрэл