Posts

Showing posts from May, 2019

Намуухан орой нар жаргахыг харжээ суух би дуртай

Намуухан орой нар жаргахыг харжээ суух би дуртай Намайг гэсэн бүхний сэтгэл энэ нарны элч шиг дулаахан байдгийг мэдэрдэг Насны эцэст юмс бүгд амар тайванд одох боловч  Надад ахиад жаахан хугацаа өгөөч би нуусан илчээ үлдээe гэх шиг эргэж хургадгийг мэдэрдэг Намуухан орой нар жаргахыг харжээ суух би дуртай Шувууд жиргэн шулганах хүүхдийн дуу энд тэндгүй цангинах нь уянгатай Шунхан уруулт амраг бүсгүй дэргэд суух нь үгээр хэлэмгүй жаргалтай Шулуун бөгөөд дардан зам гэж байхгүйг энэ оройн өмнөх цас, салхи, үүлс надад хэлдэг Шуугих залуу нас минь улирч хижээл бөгөөд өтөл нас ирэхийг энэ нарны сүүлчийн туяа мэдрүүлдэг Намуухан орой нар жаргахыг харжээ суух би дуртай.  Өдөрхөн дээр мандаж жаргахгүй юм шиг төөнөн байсан энэ нар Өнөө газарт бууж тэнгэрийн хаяагаар гэгээ талуулан одох нь амьдралын замыг сануулах мэт Өглөө бүгдийг гэрэлтүүлж амьдрал бэлэглэсэн энэ их гэгээ Одоо энд жаргаж харанхуйг авчрах нь хорвоогийн жамыг ойлгуулах мэт Намуухан орой нар жаргахыг харжээ суух б

Танхил минь бүү гуниарай

 Аав ээжийн хайранд бөмбөрч өссөн танхил минь Амраг сэтгэлийн явдал амаргүй бөгөөд хэцүү шүү Анхил танхил насны гэнэн цагаан дурлалын Амтат дарсанд согтоод алдах үe хүнд бий Итгэлийг чинь алдсан эр эргэж хургаад зовооно Энэ л үe ирэхгүй юм шиг эхэндээ тэд тэнэг явдаг юм Ийм сайхан бүсгүйд үнэнч байхгүй яавдаа гэж Элгээ эмтлэн харуусавч эгнэнт оройтсон байдаг юм Тэр л үeд чи минь тэгтлээ бүү гуниарай Тэгсхийгээд цаг хугацаа бүхнийг мартуулж шархыг эдгээнэ Тэнүүн сэтгэл гаргаж түүнийг мартаад ирээдүйг хар Тэнд чамд зориулсан заяаны бэлэг хүлээж байна Үнэ цэнийг чинь мэдэхгүй харалган явсан нэгэн Үлгэрийн дагиныг алдсандаа хожим харамсан халаглана Үргэлж юмс болгон өөрчлөгддөг чи ч бас өөрчлөгдөнө Үрийн зулай үнэрлэж ханийн хайранд жаргана.