Posts

Showing posts from October, 2020

ЭМЭЭДЭЭ ӨРГӨХ ШҮЛЭГ

  Тэртээд хөхрөгчөөс хүүгээ харж байна уу хөгшин буурал ижий минь Тэгшхэн өсгөсөн хүүгээрээ бахархаж сууна уу энгүй ачлалт бурхан минь Урдуур  минь орж бүгдийг хийсээр ажилд муу болгосон ч та Ухааны цаана ухаан зарж эрдэмд шамдуулсан алсын хараа Бага анги төгсөөгүй ч барж идэхээргүй амьдралын ухаант Бараа сүр нь хариугүй ч бүтэн 5 амь төрүүлсэн эх бодьгал Нэг насны амьдралаа үр ач нартаа зориулсан нөр их зүтгэл Нэрнийхээ өмнө болдог бол таниараа овогломоор тийм их ачлал Эмээ тандаа би төлж баршгүй өртэй Энэ ертөнцөд шүтээн гэвэл би таныгаа л шүтнэ Эргэх төрөлдөө ч тантай ямар нэгэн сэжмээр холбогдоно Ээжээсээ эгч нараасаа би таныхаа өгөгдөл бүрийг олж харна Будаатай цай боорцгийг чинь идэж би хүн болсон Бурхны дэргэд 26 жил элбэрэл хүртэж амьдарсан Өргөсөн цацал бүрийн чинь тоогоор буян над дээр цагаан мөр болж асгарсан Өсгөсөн ачийг тань хүү нь сайн явж хариулахаа амлаж цаг ямагт хичээж ирсэн Алган дээрээ бөмбөрүүлж хүн болгосон болохоор би алдах эрхгүйг ухаарсан Аавын үгүйд хоймортоо