Танхил минь бүү гуниарай

 Аав ээжийн хайранд бөмбөрч өссөн танхил минь
Амраг сэтгэлийн явдал амаргүй бөгөөд хэцүү шүү
Анхил танхил насны гэнэн цагаан дурлалын
Амтат дарсанд согтоод алдах үe хүнд бий

Итгэлийг чинь алдсан эр эргэж хургаад зовооно
Энэ л үe ирэхгүй юм шиг эхэндээ тэд тэнэг явдаг юм
Ийм сайхан бүсгүйд үнэнч байхгүй яавдаа гэж
Элгээ эмтлэн харуусавч эгнэнт оройтсон байдаг юм

Тэр л үeд чи минь тэгтлээ бүү гуниарай Тэгсхийгээд цаг хугацаа бүхнийг мартуулж шархыг эдгээнэ
Тэнүүн сэтгэл гаргаж түүнийг мартаад ирээдүйг хар
Тэнд чамд зориулсан заяаны бэлэг хүлээж байна

Үнэ цэнийг чинь мэдэхгүй харалган явсан нэгэн
Үлгэрийн дагиныг алдсандаа хожим харамсан халаглана
Үргэлж юмс болгон өөрчлөгддөг чи ч бас өөрчлөгдөнө
Үрийн зулай үнэрлэж ханийн хайранд жаргана.

Comments

Popular posts from this blog

ЭМЭЭДЭЭ ӨРГӨХ ШҮЛЭГ

Совин

Бүү тэмүүл