Шүлэг

Нандин учралыг хүлээсэн хонгор зүрхний гүнд
Намрын салхинд жиндсэн тийм нэгэн дүр бий
Насны багад учраагүй амрагийн цэнхэр харгуйд
Нартад ганцхан заяах хайрын гэгээн совин бий

Итгэлийн гэрэлтэй ханийн сэтгэлийн сайханд шүтэж
Ийм нэгэн амьдралын жаргалын дээдийг эдлэх гэж
Ирээ нь үгүй цагийн тохиол мөчийг дөтөлж
Ирмэх нүднийх нь харцыг сэтгэлдээ зуран мөрөөднө.

2018.12.18

Comments

Popular posts from this blog

ЭМЭЭДЭЭ ӨРГӨХ ШҮЛЭГ

Совин

Бүү тэмүүл