Харамсдаг уу гэж үү

Тэнэгтээ алдсан анхны хайр минь гүн харамсал Тэгсхийгээд мартах биз гэсэн ч тийм биш байсан Тэнгэрийн доор хаа нэгтээ яваадаа гэж битүүхэн хайдаг байсан
Тэгтэл нэг л өдөр гарч ирж намайг дахин дурлуулсан

Тиймээ бурхан надад бас нэгэн боломж олгосон Тэр 2 жил би зүйл бүрээр оролдсон
Тэмцээд авч чадаагүйдээ одоо ч итгэж чаддаггүй Тэмтрэх нулимсаа эмтрэх зүрхтэйгээ цоожилж орхисон

Тиймээ би түүнийг алдсандаа олон жил харамссан

Comments

Popular posts from this blog

ЭМЭЭДЭЭ ӨРГӨХ ШҮЛЭГ

Намуухан орой нар жаргахыг харжээ суух би дуртай