Намуухан орой нар жаргахыг харжээ суух би дуртай

Намуухан орой нар жаргахыг харжээ суух би дуртай
Намайг гэсэн бүхний сэтгэл энэ нарны элч шиг дулаахан байдгийг мэдэрдэг
Насны эцэст юмс бүгд амар тайванд одох боловч
 Надад ахиад жаахан хугацаа өгөөч би нуусан илчээ үлдээe гэх шиг эргэж хургадгийг мэдэрдэг
Намуухан орой нар жаргахыг харжээ суух би дуртай

Шувууд жиргэн шулганах хүүхдийн дуу энд тэндгүй цангинах нь уянгатай
Шунхан уруулт амраг бүсгүй дэргэд суух нь үгээр хэлэмгүй жаргалтай
Шулуун бөгөөд дардан зам гэж байхгүйг энэ оройн өмнөх цас, салхи, үүлс надад хэлдэг
Шуугих залуу нас минь улирч хижээл бөгөөд өтөл нас ирэхийг энэ нарны сүүлчийн туяа мэдрүүлдэг
Намуухан орой нар жаргахыг харжээ суух би дуртай.

 Өдөрхөн дээр мандаж жаргахгүй юм шиг төөнөн байсан энэ нар
Өнөө газарт бууж тэнгэрийн хаяагаар гэгээ талуулан одох нь амьдралын замыг сануулах мэт
Өглөө бүгдийг гэрэлтүүлж амьдрал бэлэглэсэн энэ их гэгээ

Одоо энд жаргаж харанхуйг авчрах нь хорвоогийн жамыг ойлгуулах мэт Намуухан орой нар жаргахыг харжээ суух би дуртай.

 Х.Энхманлай
2019.05.22

Comments

Popular posts from this blog

ЭМЭЭДЭЭ ӨРГӨХ ШҮЛЭГ

Совин

Харамсдаг уу гэж үү