Шинэ оны 3 дахь өдөр

Хуучин оноо үдэж түр амсхийн суухуй дор
Хундага дарстай угтсан шинэ оны 3 дахь өдөр
Өчигдөрхөн л бүх зүйл дахиад эхэлж буй мэт шинэ байлаа
Өнөөдөр харин эгэл жирийн шаргал өдрүүдийн эхний цуваа хөвөрлөө
Төвийн шуудангийн шар байрны цонхоор гудамж ширтэхэд
Төрийн ордон түймрийн биш яндангийн утаанд сааралтан дүнсийнэ
Түм түжигнэж бум бужигнадаг хотын төв
Түргэний тэрэг цагдаагийн машины дуунд хааяа нэг өндөлзөнө
Зэргэлдээх өрөөнийхөн ямар хоол идэхээ ярьцгааж
Зэгэлтэн сааралтах тэнгэрийн хаяа ширтэн хүйтэн байгааг ам уралдан шагшицгаана
Тэсэлгүй фэйсбүүк ухаж шинэ синсаац хайн бэдэрч
Тэгээд олдохгүй болохоор нь youtube нээж дуу сонсоно.
Тэнгэрийн дор ийм нэгэн өдөр намуухан үргэлжилнэ.

2019.01.03

Comments

Popular posts from this blog

ЭМЭЭДЭЭ ӨРГӨХ ШҮЛЭГ

Совин

Харамсдаг уу гэж үү