Совин

 




Үүлэн чөлөөний завсраар нарны гэрэл нэвтрэх шиг
Үзэсгэлэнт тэр нэгэн бүсгүй миний зүрхэнд буулаа
Үзтэл үнэн байгаа даа гэж өөрийгөө чимхэж үзэхэд
Үнэхээрийн тэр миний зүг яг ширтэн зогслоо

Байдаг л жирийн нэг даруухан эрийг
Балмагдуулж чи өөртөө дасгаснаа мэдэж байна уу
Барцад саад, дайснууд дундаас минь чи намайг
Байгаагаар минь, яг л энэ чигээр минь хүлээж авах уу

Дурлавал би хариугүй жаахан хүү шиг болчихдог
Дуртай бүхнийг чинь бас сонирхоод л эхэлнэ
Дуу аялан өдөржин чиний тухай бодож жаргалд умбаад
Дулаахан харц, инээмсэглэлийг чинь харахыг юунаас ч илүү хүснэ

Баярлалаа чамдаа, боломж олгосонд чинь
Бахархаж бас чамаараа гоёж явахын совин надад бна.

Comments

Popular posts from this blog

ЭМЭЭДЭЭ ӨРГӨХ ШҮЛЭГ

Харамсдаг уу гэж үү