Уучлал

Эвлэсэн хайрын минь эзэн нь юмсан даа
Энүүхэн замаас буцлаа гэж үү дээ
Эргэсэн сэтгэлийг дуудсан л юмсан даа
Ирэх замыг нь хайраар тосьё доо

Төөрөг тавьлангийн эзэн нь юмсан даа
Төдхөн удалгүй буцлаа гэж үү дээ
Төрсөн итгэлийг тээсэн л юмсандаа
Мөдхөн чамайгаа хайраар угтая даа

Амраг сэтгэлийн минь эзэн нь юмсан даа
Аргагүй ингээд буцлаа гэж үү дээ
Андуурч чамайгаа таниагүй л юмсан даа
Замдаа ухаарч эргээд ирээрэй, сэтгэлийн эзэн минь.

Comments

Popular posts from this blog

ЭМЭЭДЭЭ ӨРГӨХ ШҮЛЭГ

Совин

Харамсдаг уу гэж үү