Юуны төлөө

Завгүй амьдралаар мянган зовлонгийн шалтгааныг түр зуур аргалаад
Зах нь үл харагдах задгай тэнгис дунд даруулгүй хөвсөөр
Аяа хорвоо чамаас авч чадахгүй зүйлс хичнээн их юм бэ
Авдран дахь нууцаа дэлгээч чи надад ямар тавилан бэлдсэн бол?
Арчаагүй зангаа үйлийн үртэй холбож хэсэг бултлаа
Аавдаа гоморхож зүрхээ урж хэсэг цалгиллаа
Андынхаа гэрээс аз жаргалын үнэрийг саяхан л мэдэрлээ
Ай би юуны төлөө амьдарч явсан юм бэ
Цалгиад л, долгиод л, туучаад л үүнд ямар зорилго байгаа юм бэ
Цаана нь гарахад яг юунд хүрсэн байх юм бэ
Олж цуглуулсан бүхний үнэ цэнэ юу юм бэ
Орчлонд яг юуны төлөө амьдарч байна вэ?

Comments

Popular posts from this blog

ЭМЭЭДЭЭ ӨРГӨХ ШҮЛЭГ

Совин

Харамсдаг уу гэж үү