Аавдаа

Аавын тухай дуу сонсохоор
Аньсага чийгтээд багтардаг байлаа
Дэрээ норгосон шөнө бүрийдээ
Дэндүү их санасан шүү би аавыгаа
Ижийдээ нулимсаа үзүүлэхгүй гэж
Энүүхэндээ хүү нь чанга өслөө
Ганц дүүгээ бусдаас өмөөрч
Гар зөрүүлж хичнээн ч үзэв дээ
Амьдын хагацал үзсэн зүрх
Арван хэдэн жил нулимсаар бялхав ч
Амьдрал чи юутай баян бэ
Аав хүү уулзах тавьлантай байжээ
Багтарч ядсан зүрхээ базаад та минь уйл
Багын минь төрхийг санаж байна уу ааваа
Данхар хүү чинь байна шүү дээ би
Дахиад хүүгээ битгий орхиорой.
Намба сууж эр хүн болохын цагтаа
Насны алдааг чинь уучилсан хүү нь
Ухаант ардынхаа үгэнд зөөлрөөд
Уучлахгүй байж чадсангүй би.
Залуу насаа та надаас харж байна уу
Замбуулинд таныхаа дутууг гүйцээж явна ууган хүү нь

Comments

Popular posts from this blog

ЭМЭЭДЭЭ ӨРГӨХ ШҮЛЭГ

Совин

Бүү тэмүүл