Мартдаа

Зүүдний төгсгөлд чамайг бодон сэрээд
Зүг зүгийн тэнгэрт үйлсийг чинь даатган залбирдаг
Зүрхний гүнд үлдсэн хайрын дурсамжаа сэдрээж
Зүйрлэх ижилгүй чамдаа сайн сайхныг хүсдэг

Сайн уу гээд чиний мэндийг асуумаар санагдавч
Салж хагацсан зүрхэнд нь шаналал мэдрүүлэхээс айх юм
Санаж байна гээд уулзаж ярилцмаар бодогдовч
Сайхан чинийхээ сэтгэлийг дахиад зовоохоос эмээх юм

Мартдаа чи минь март
Магадгүй би хэн ч биш болоод үлдэг
Маргааш, нөгөөдөр дахиад өдрүүд үргэлжилнэ
Миний гэсэн бүхэн мартагдаж, дурсамж болж үлдэнэ.

2017.10.20

Comments

Popular posts from this blog

ЭМЭЭДЭЭ ӨРГӨХ ШҮЛЭГ

Совин

Бүү тэмүүл