Posts

Совин

  Үүлэн чөлөөний завсраар нарны гэрэл нэвтрэх шиг Үзэсгэлэнт тэр нэгэн бүсгүй миний зүрхэнд буулаа Үзтэл үнэн байгаа даа гэж өөрийгөө чимхэж үзэхэд Үнэхээрийн тэр миний зүг яг ширтэн зогслоо Байдаг л жирийн нэг даруухан эрийг Балмагдуулж чи өөртөө дасгаснаа мэдэж байна уу Барцад саад, дайснууд дундаас минь чи намайг Байгаагаар минь, яг л энэ чигээр минь хүлээж авах уу Дурлавал би хариугүй жаахан хүү шиг болчихдог Дуртай бүхнийг чинь бас сонирхоод л эхэлнэ Дуу аялан өдөржин чиний тухай бодож жаргалд умбаад Дулаахан харц, инээмсэглэлийг чинь харахыг юунаас ч илүү хүснэ Баярлалаа чамдаа, боломж олгосонд чинь Бахархаж бас чамаараа гоёж явахын совин надад бна.

Бүү тэмүүл

  Холдож болохгүй, ойртож болохгүй би яг хаана байх юм бэ Хорьж болохгүй бас тэмүүлж болохгүй атгахан зүрхээ хааш нь хийх вэ Найз чинь биш, хайрт чинь биш би яг хэн юм бэ Надад хэлсэн бүх үг чинь шивнээд өнгөрөх салхи гэж үү, би яг яах ёстой вэ

ЭМЭЭДЭЭ ӨРГӨХ ШҮЛЭГ

  Тэртээд хөхрөгчөөс хүүгээ харж байна уу хөгшин буурал ижий минь Тэгшхэн өсгөсөн хүүгээрээ бахархаж сууна уу энгүй ачлалт бурхан минь Урдуур  минь орж бүгдийг хийсээр ажилд муу болгосон ч та Ухааны цаана ухаан зарж эрдэмд шамдуулсан алсын хараа Бага анги төгсөөгүй ч барж идэхээргүй амьдралын ухаант Бараа сүр нь хариугүй ч бүтэн 5 амь төрүүлсэн эх бодьгал Нэг насны амьдралаа үр ач нартаа зориулсан нөр их зүтгэл Нэрнийхээ өмнө болдог бол таниараа овогломоор тийм их ачлал Эмээ тандаа би төлж баршгүй өртэй Энэ ертөнцөд шүтээн гэвэл би таныгаа л шүтнэ Эргэх төрөлдөө ч тантай ямар нэгэн сэжмээр холбогдоно Ээжээсээ эгч нараасаа би таныхаа өгөгдөл бүрийг олж харна Будаатай цай боорцгийг чинь идэж би хүн болсон Бурхны дэргэд 26 жил элбэрэл хүртэж амьдарсан Өргөсөн цацал бүрийн чинь тоогоор буян над дээр цагаан мөр болж асгарсан Өсгөсөн ачийг тань хүү нь сайн явж хариулахаа амлаж цаг ямагт хичээж ирсэн Алган дээрээ бөмбөрүүлж хүн болгосон болохоор би алдах эрхгүйг ухаарсан Аавын үгүйд хоймортоо

Харамсдаг уу гэж үү

Тэнэгтээ алдсан анхны хайр минь гүн харамсал Тэгсхийгээд мартах биз гэсэн ч тийм биш байсан Тэнгэрийн доор хаа нэгтээ яваадаа гэж битүүхэн хайдаг байсан Тэгтэл нэг л өдөр гарч ирж намайг дахин дурлуулсан Тиймээ бурхан надад бас нэгэн боломж олгосон Тэр 2 жил би зүйл бүрээр оролдсон Тэмцээд авч чадаагүйдээ одоо ч итгэж чаддаггүй Тэмтрэх нулимсаа эмтрэх зүрхтэйгээ цоожилж орхисон Тиймээ би түүнийг алдсандаа олон жил харамссан

Намуухан орой нар жаргахыг харжээ суух би дуртай

Намуухан орой нар жаргахыг харжээ суух би дуртай Намайг гэсэн бүхний сэтгэл энэ нарны элч шиг дулаахан байдгийг мэдэрдэг Насны эцэст юмс бүгд амар тайванд одох боловч  Надад ахиад жаахан хугацаа өгөөч би нуусан илчээ үлдээe гэх шиг эргэж хургадгийг мэдэрдэг Намуухан орой нар жаргахыг харжээ суух би дуртай Шувууд жиргэн шулганах хүүхдийн дуу энд тэндгүй цангинах нь уянгатай Шунхан уруулт амраг бүсгүй дэргэд суух нь үгээр хэлэмгүй жаргалтай Шулуун бөгөөд дардан зам гэж байхгүйг энэ оройн өмнөх цас, салхи, үүлс надад хэлдэг Шуугих залуу нас минь улирч хижээл бөгөөд өтөл нас ирэхийг энэ нарны сүүлчийн туяа мэдрүүлдэг Намуухан орой нар жаргахыг харжээ суух би дуртай.  Өдөрхөн дээр мандаж жаргахгүй юм шиг төөнөн байсан энэ нар Өнөө газарт бууж тэнгэрийн хаяагаар гэгээ талуулан одох нь амьдралын замыг сануулах мэт Өглөө бүгдийг гэрэлтүүлж амьдрал бэлэглэсэн энэ их гэгээ Одоо энд жаргаж харанхуйг авчрах нь хорвоогийн жамыг ойлгуулах мэт Намуухан орой нар жаргахыг харжээ суух б

Танхил минь бүү гуниарай

 Аав ээжийн хайранд бөмбөрч өссөн танхил минь Амраг сэтгэлийн явдал амаргүй бөгөөд хэцүү шүү Анхил танхил насны гэнэн цагаан дурлалын Амтат дарсанд согтоод алдах үe хүнд бий Итгэлийг чинь алдсан эр эргэж хургаад зовооно Энэ л үe ирэхгүй юм шиг эхэндээ тэд тэнэг явдаг юм Ийм сайхан бүсгүйд үнэнч байхгүй яавдаа гэж Элгээ эмтлэн харуусавч эгнэнт оройтсон байдаг юм Тэр л үeд чи минь тэгтлээ бүү гуниарай Тэгсхийгээд цаг хугацаа бүхнийг мартуулж шархыг эдгээнэ Тэнүүн сэтгэл гаргаж түүнийг мартаад ирээдүйг хар Тэнд чамд зориулсан заяаны бэлэг хүлээж байна Үнэ цэнийг чинь мэдэхгүй харалган явсан нэгэн Үлгэрийн дагиныг алдсандаа хожим харамсан халаглана Үргэлж юмс болгон өөрчлөгддөг чи ч бас өөрчлөгдөнө Үрийн зулай үнэрлэж ханийн хайранд жаргана.

Шинэ оны 3 дахь өдөр

Хуучин оноо үдэж түр амсхийн суухуй дор Хундага дарстай угтсан шинэ оны 3 дахь өдөр Өчигдөрхөн л бүх зүйл дахиад эхэлж буй мэт шинэ байлаа Өнөөдөр харин эгэл жирийн шаргал өдрүүдийн эхний цуваа хөвөрлөө Төвийн шуудангийн шар байрны цонхоор гудамж ширтэхэд Төрийн ордон түймрийн биш яндангийн утаанд сааралтан дүнсийнэ Түм түжигнэж бум бужигнадаг хотын төв Түргэний тэрэг цагдаагийн машины дуунд хааяа нэг өндөлзөнө Зэргэлдээх өрөөнийхөн ямар хоол идэхээ ярьцгааж Зэгэлтэн сааралтах тэнгэрийн хаяа ширтэн хүйтэн байгааг ам уралдан шагшицгаана Тэсэлгүй фэйсбүүк ухаж шинэ синсаац хайн бэдэрч Тэгээд олдохгүй болохоор нь youtube нээж дуу сонсоно. Тэнгэрийн дор ийм нэгэн өдөр намуухан үргэлжилнэ. 2019.01.03